Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2017, 16:40   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Сургалт, сурталчилгааны хороо

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын сургалт, сурталчилгааны хорооноос зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилготой сургалтыг Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургууль, Улаангом политехник коллежид 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус сургалт нь Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай, хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэвчлэн холбогдож буй гэмт хэрэг, шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн байдал, ял хариуцлагын төрөл болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар хэлэлцүүлэг өрнүүлж ярилцлаа.

Сургалтанд Увс-Эрдэм ахлах сургуулийн 9-12 дугаар ангийн 150 сурагч, Улаангом политехник коллежийн 100 орчим оюутан хамрагдаж хууль эрх зүйн мэдлэгээ нэмлээ.

 

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын

Сургалт, сурталчилгааны хороо

Нийтэлсэн admin   Үзсэн: 438   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930