Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2017, 11:59   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүх, Прокурор болон хууль, хяналтийн байгууллагуудын дунд “Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

 
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын ДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран орон нутгийн Шүүх, Прокурор болон хууль, хяналтийн байгууллагуудын дунд "Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 09 цагаас зохион байгуулав.
 
Зөвлөгөөнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Хилийн цэргийн 0245-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлагууд  болон нийт 50 гаруй албан хаагчид оролцож, байгууллага тус бүр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ танилцуулав.
 
Энэхүү зөвлөгөөнд Увс аймаг  дахь Шүүхийн тамгын дарга Л.Баттулга 2017 оны оны 6 сарын  байдлаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах ажлын мэдээг  танилцуулсан ба өмнө хийсэн тус зөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналаа  нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Дараагийн зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба хамтран хийхээр шийдвэрлэж энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.
Нийтэлсэн admin   Үзсэн: 486   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31