Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-12-2017, 12:30   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

 
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, хууль хэрэглээний тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрч ажиллах зорилгоор Шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа.
 
Тус зөвлөгөөнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцсон. Зөвлөгөөнд оролцогчдод шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоон мэдээ, 2017 онд тус шүүхийн Тамгын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон онцлох зарим ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Нийтэлсэн admin   Үзсэн: 484   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31