Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-01-2018, 10:56   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Улаангом сумаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 44 иргэний нэрс батлагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн тамгын газраас Улаангом сумын иргэний танхимд Шүүхийн зохион байгуулалт харуицсан мэргэжилтэн О.Батдорж "Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн таны мэдлэгт” сонгогдсон 12 иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн тус сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтнууд, багийн Засаг дарга нарт шүүхийн шинэчлэл, иргэдийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудаар товч мэдээлэл хийж цаашид хамтран ажиллах талаар харилцсан ярилцаж санал солилцлоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 451   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31