Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-03-2018, 11:49   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

"Нээлттэй нийгэм форум”

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад "Нээлттэй нийгэм форум” ТББ-аас Увс аймагт үйл ажиллагаа явууладаг "Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо”, "Өсвөр үе ирээдүй Увс төв”, "Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Увс аймгийн салбар” зэрэг ТББ-уудаар дамжуулан 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдийн хооронд шүүхийн нээлттэй байдал, шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажиглалт хийсэн тухай тайлангаа тавьлаа.

Дээрх хугацаанд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй 27 шүүх хуралдаанд ажиглалт хийж, нээлттэй, шударга байдлыг сайн ханган ажиллаж байгаа талаар үнэлгээ өгсөн байна.

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 230   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930