Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2018, 12:13   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд, ахлах 4 дүгээр сургуулийн багш ажилтнууд, бичил уурхай эрхлэгч иргэдэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох10 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийнТамгын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 3 дугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд, ахлах 4 дүгээр сургуулийн багш ажилтнууд, бичил уурхай эрхлэгч иргэдэдзориулан шүүхийн тухай болонхууль, эрх зүйн мэдлэг олгох10 удаагийн сургалтыгзохион байгууллаа.


Туссургалтаар "Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, "Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, "Зөрчлийн тухай хууль”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр мэдээлэл,зөвлөмж өгсөн.


Сургалтанднийт Улаангом сумын 1-12 дугаар багуудын амжиргааны түвшин доогуур өрхийн иргэд буюу хүнсний талонд хамрагддаг350 гаруйиргэд,ахлах 4 дүгээр сургуулийн 40багш, ажилтан, хувираа бичил уурхай эрхлэгч 50 гаруй иргэдхамрагдсан бөгөөдтусаймгийн ГХУСАЗСЗ болон Улаангом сумын багийн дарга нарын зүгээсгэмтхэргээс урьдчилан сэргийлэхболонхууль, эрх зүйн мэдлэголгох сургалтыгцаг үеэолсон,үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийлж байсан.




Нийтэлсэн admin   Үзсэн: 226   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930