Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-04-2018, 16:52   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

"Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.


Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.


Уралдаанд ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүд идэвхтэй оролцож, нийт 22 эссэ ирүүлснээс Тэргүүн байрыг 3 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.Дэлгэрцэцэг, дэд байрыг 1 дүгээр сургуулийн 12Е ангийн сурагч Д.Сувдаа, гутгаар байрыг 3 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Г.Намуунаа, тусгай байрыг 1 дүгээр сургуулийн 12Ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нар тус тус эзэлж,"Өргөмжлөл” мөнгөн шагналыг гардуулан өглөө.








Нийтэлсэн admin   Үзсэн: 209   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930