Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2018, 16:56   Хэсэг: Нүүр   Сэтгэгдэл: 0  

Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтнуудад зориулсан сургалтын зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 16-20-ны өдрүүдийн хоорондцогцолбор 1 дүгээр сургууль, цогцолбор 2 дугаар сургууль, Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, 6 дугаар сургуулиудын багш ажилтнуудад зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар "Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, "Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, "Зөрчлийн тухай хууль”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгсөн.

Сургалтанд нийт Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 400 гаруй багш ажилчид хамрагдлаа.

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна




Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн admin   Үзсэн: 294   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930