Улаангом сумын 1-12 дугаар багуудын амжиргааны түвшин доогуур өрхийн иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.


 

 

2019 оны 4 дугаар сарын 23-29-ний өдрүүдэдУвс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар "Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, "Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгсөн. Сургалтад амжиргааны түвшин доогуур өрхийн иргэд буюу хүнсний талонд хамрагддаг 500 гаруй иргэд хамрагдлаа. Улаангом сумын багийн Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийллээ.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.