Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Захиргааны хэргийн шүүхийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.


 

 

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд Захиргааны хэргийн шүүхийн тухай болон эрх зүйн мэдлэг, бие даасан бүтээлч сэтгэлгээ, шинэлэг хандлагыг нэмэгдүүлэх,бодол санаагаа цэгцтэй, чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх санал санаачлагыг хөхүүлэн дэмжиж, урамшуулах "Захиргааны хэргийн шүүхийг хэн сайн мэдэх вэсэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгарууланшагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөртусшүүхийн байрандзохион байгууллаа.

 

Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч,шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.

 

Уралдаанд Увс аймгийнерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүдидэвхтэй оролцож, нийт 19 эссэ ирүүлснээсТэргүүн байрыг Давст сумын ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Ц.Должинсүрэн, дэд байрыг Улаангом сумын цогцолбор 2-р сургуулийн 12А ангийн сурагч Аззаяа, гутгаар байрыгӨлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн 12Бангийн сурагч Д.Чулуунхүү, тусгай байрыгУлаангом сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Б.Номинзаяа, Улаангом сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11Аангийн сурагч Ш.Ариунзаяатус тус эзэлж,"Өргөмжлөл” мөнгөн шагналыггардуулан өглөө.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.