“ШҮҮГЧИЙН БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ЗААВАР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Тус шүүхийн тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн болон тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарч ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Шүүгч бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журам”, “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар” сэдвээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Даваасамбуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар шүүгч нар гэнэтийн халдлагын үед өөрт байгаа тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийн шүршүүр, цахилгаан бороохойг хэрхэн яаж хэрэглэх, ямар тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх, тусгай хэрэгслийг хэрхэн яаж аюулгүй байдлыг ханган хадгалах талаар зохион байгууллаа. Сургалтын үеэр шүүгч бүрд бие хамгаалах тусгай хэрэгсэл цахилгаан бороохойг хүлээлгэн өглөө.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.