Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-12-2019, 12:13   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019-11-25-ны өдрөөс 2019-11-29-ний хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1.Шүүгдэгч Д.Отгонбаяр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 156 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Отгонбаярт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Холбогдогч Д.Даваа-Очир /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан,

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогч Д.Даваа-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр 29-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. Б.Алтанзулын нэхэмжлэлтэй хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох "Ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухайиргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 100 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Л.Алтан,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Нийтэлсэн admin   Үзсэн: 192   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031