Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 18:55   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрэвжавыннэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстхолбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.

Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Нийтэлсэн admin   Үзсэн: 112   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30