Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2019, 19:10   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. "П.Адъяасүрэнгийннэхэмжлэлтэй,Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ныөдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай: нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч:Т.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийн 48.1, 48.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Адъяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьдэрхэлж байсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын Уул уурхай, Байгальорчны үнэлгээний асуудал хариуцсан үнэлгээний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

2. "Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох "Тоонот констракшн” ХХК-ийн зүгээс эрүүл ахуйн урьдчилсан хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй” тухай зөрчлийг хянан хэлэлцэх захиргааны хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч:Т.Оюунгэрэл,

Шүүгч Г.Янжиндулам,

Шүүгч: С.Оюунгэрэлнарын бүрэлдэхүүнтэй

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Билэг төгс дэлгэр” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст холбогдуулан гаргасан "Ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон "хамтран хариуцагчаар татан оролцуулах” тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй, иргэн Д.Чөдөрбат нарын "Гуравдагч этгээдээр татан оролцуулах” тухай хүсэлтийг хангаж, "Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр тус сумын Цагааннуур, Батсайхан багт оршин суугч, малчин Д.Нийдэнбаяр, П.Амарбат, Х.Батбилэг, Д.Хүрлээ, Х.Батням, Х.Гантөмөр, Х.Даваацэрэн, Э.Лхамхүү, Д.Чөдөрбат, Д.Гансүх, С.Түмэндэлгэр, Ц.Бат-Ерөөлт, Ү.Батсонгууль, А.Батцэнгэл, П.Мөнхсайхан нарыг татан оролцуулахаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 122.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Нийтэлсэн admin   Үзсэн: 117   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728