Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2019, 19:11   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1. Х.Нямаагийн нэхэмжлэлтэй, "Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон "Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Уянгийн шүүхэдгаргасан "нотлох баримт гаргуулах, цуглуулах” тухайхүсэлтийг хангахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 122.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Нийтэлсэн admin   Үзсэн: 97   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728