Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2016, 12:32   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Б.Батмөнх/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14цаг 00 минутанд хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Б.Батмөнхөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар баривчлахял оногдуулж шийдвэрлэжээ.

С.Баярхүү/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутанд хянан хэлэлцэв.

Шүүхбүрэлдэхүүнд:

Л.Алтан /Ерөнхий шүүгч/

С.Болортуяа /шүүгч/

  Б.Гансүх /шүүгч/

Шийдвэрлэсэн байдал:С.Баярхүү /ЭХТА-ийн 91.1/-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааншийдвэрлэжээ.

Ж.Болормаа /Сонгуулийн тухай хуулийн 29.5.10/-д холбогдох зөрчлийн материалыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9 цаг 00 минутанд хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Ж.Болормааг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.10 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан болохыг тогтоожээ.

М.Дашбаяр нар/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99дүгээр зүйлийн 99.2/холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14ийөдрийн 09 цаг 00 минутанд хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал:Шүүгдэгч М.Дашбаяр, П.Мягмарбаяр нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, бүлэглэн бусдыг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, Д.Мэндбаярыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан, П.Ууганбаяр, М. Бат-Эрдэнэ, Г. Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбидид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Дашбаяр, П.Мягмарбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар тус бүрт 300 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгэээр зүйлийн 99.2-д зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 сар баривчлах ял, шүүгдэгч Д.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ял, шүүгдэгч П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нарт тус тус 300 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шийдвэрлэжээ.

 


ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/

Нийтэлсэн admin   Үзсэн: 338   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30