Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-02-2017, 15:28   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

УВС АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ө.Даваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сагил сумын ИТХ-д холбогдох "анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

"Хяргас трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Аймгийн Засаг даргад холбогдох "Захирамж хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн

Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

"Бумномин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох "0015087 актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Т.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал: Уг шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ.

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/

Нийтэлсэн admin   Үзсэн: 451   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31