Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2018, 11:32   Хэсэг: Хурал тойм   Сэтгэгдэл: 0  

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018-01-02-наас 2018-01-05-ний хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

1.Чандмань Увс ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох "Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, уг захирамжийг үндэслэн Увс Дулааны станц ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 
Даргалагч шүүгч: Д.Алтанцэцэг 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 

Нийтэлсэн admin   Үзсэн: 477   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930