28-03-2016, 14:47
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нарын томилолтын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, Монгол улсад өрнөөд 3 жил болж буй шүүхийн шинэтгэл болон түүний үйл явц, бодит үр дүнгийн талаар иргэдтэй уулзалт хийлээ. Тус аймгийн шүүхийн байранд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн