1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг эмхэтгэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймаг тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдах үед буюу 1931 оны 11 дүгээр сард тус аймгийн шүүх гал голомтоо асааж, өрх тусгаарлан байгуулагдсан. Манай аймагт хэсгийн 2 шүүх Түргэн, Хяргас суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн нар ажиллаж байжээ. Ингээд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаар зарлигаар хэсгийн шүүхүүд татан буугдаж нүүдлийн 6 шүүх байгуулагдав. Шүүхийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэдэд ойртуулах зорилгоор Ардын их хурлын 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нүүдлийн шүүхүүдийг татан буулгаж "Ардын хэсгийн шүүх"-ийг бий болгож, сонгуулиар шүүхийг байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1975 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар зарлигаар хэсгийн Ардын шүүхийн сонгуулийн дүрмийг шинэчлэн баталж 1975 оны 6 дугаар сард шүүхийн сонгууль явуулжээ. Монгол Улсын Их хурал 1993 оны 2 дугаар сарын 04-ний өдөр "Монгол улсын Шүүхийн тухай" хуулийг баталснаар тус улсад шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулж болох чухал алхам болсон. Энэ хуульд зааснаар хэсгийн Ардын шүүхүүдийг татан буулгаж "Сум дундын шүүх" нэгийг тус аймагт байгуулж, шүүхийн сонгууль гэгчийг халж шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон. Сум дундын шүүх нь Шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сум дундын 24 дүгээр шүүх болон өөрчлөгдсөн. 2013 оны Шүүхийнтухай багц хуулийн бүрдэл хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүх шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орон нутаг дахь сум дундын 6 шүүхээс бусад бүх анхан шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан байгуулж, улсын хэмжээнд нийт 99 шүүх шүүн таслах ажиллагааг явуулж, иргэд хэрэг маргаанаа дагнасан мэргэшсэн шүүх, шүүгчээр шийдвэрлүүлэх бүрэн боломж нээгдсэн. Үүний дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Сум дундын 24 дүгээр шүүх эрүү, иргэний хэргээр дагнан байгуулагдаж, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Алтан, шүүгчээр Б.Гансүх, С.Болортуяа, шүүгчийн туслах О.Энхжаргал, Ж.Отгонням, Г.Чойном шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Сувд- Эрдэнэ нар ажиллаж байна.
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31