“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-03-29 00:00:00

       Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг Увс аймгийн Прокурорын байгууллагатай хамтран “Шинэ Улаангом” зах дотор зохион байгууллаа.

   

      Тус өдөрлөгөөр шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, шүүхийн иргэдийн төлөөлөгч, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж, иргэд олон нийтийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

     Мөн шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж, судалгаа авсан үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөлөө.