Шүүгчдийн танилцуулга
- 2025-07-18 18:22:37
Ерөнхий шүүгч Лхамсүрэнгийн АЛТАН
Төгссөн сургууль:
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
- 2001 оноос Увс аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар;
- 2005 оноос 2012 оны 09 сар хүртэл сум дундын шүүхэд шүүгч;
- 2012 оны 09 сараас 2014 оны 05 дугаар сарын 09-ныг өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр;
- 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Сум дундын 24 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр;
- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28 өдрийг хүртэл хугацаанд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр;
- 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 27 дугаар зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгчээр;
- 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажллаж байна.
Шүүгч Надмидын МӨНХЖАРГАЛ
Төгссөн сургууль:
1990 онд МУИС –ийг эрх зүйч мэргэжилээр төгссөн.
Ажилласан байдал:
-1990 оны 7 дугаар сард Увс аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгчээр, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 08 дугаар сарын 09 –ний өдрийн 61 тоот зарлигаар Увс аймгийн шүүгчээр;
- 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч;
- 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр;
- Шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр 2016 оны 06 дугаар сарын 1-ны өдрөөс Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажллаж байна.