1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн ''Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дундын дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захирганы зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг нийтийн эрх зүйн субьект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус дур зоргын үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий, захиргааны хэргийн дагнасан шүүхийг Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-нд "захиргааны хэргийн шүүх байгуулах тухай" "захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэсэн хуулиудыг баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх хуулиуд хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөр улсын хэмжээнд нийт 21 аймагт болон нийслэлд 1 байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэртэй болж өөрчлөгдөж одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Оюунгэрэл, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Алтанцэцэг, шүүгчийн туслахаар Н.Эрдэнэ-Очир, Ц.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31