Image

Шүүгч Б.Мөнхзаяа тангараг өргөлөө

 

\"\" 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 110 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Мөнхзаяа 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдөр шүүгчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга удирдан явуулж, ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч, ахмад шүүгч, нутгийн өөрөө удирдах ёсны болон төр, захиргаа, хууль сахиулах, хууль хяналтын байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэдийн төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтнуудыг урьж оролцууллаа. Шүүгч Б.Мөнхзаяа \"Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудаст гарын үсэг зурлаа.



Нийт: 1530 мэдээ байна.