Шүүгчдийн танилцуулга
- 2024-03-15 09:39:42
Ерөнхий Шүүгч Пүрэвсүрэнгийн БОЛОР Төгссөн сургууль: - 2015.06.30-2021.03.01-ны өдөр хүртэл Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр - 2021 оны 03 дугаар сараас эхлэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Шүүгч Лувсанравжаагийн ДЭЛГЭРЦЭЦЭГ Төгссөн сургууль: 2004 онд МҮДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. - 2013-2015 оны 10 дугаар сарын 29-н хүртэл Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, - 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Шүүгч Ядамжавын УРНАА Төгссөн сургууль: 2014 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент, 2016 онд МУИС Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Ажилласан байдал: - 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Хуулийн зөвлөх, сургалт сурталчигаа хариуцсан мэргэжилтэн - 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Засаг даргын тамгын газарт Хуулийн зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтэн - 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч - Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. |