Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 6 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Ойрад театрын жүжигчид \"Алтан залаат азарган тахиа” жүжгийн хэсгээс тоглон үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд Захиргааны хэргийн шүүхийн тухай болон эрх зүйн мэдлэг, бие даасан бүтээлч сэтгэлгээ, шинэлэг хандлагыг нэмэгдүүлэх,бодол санаагаа цэгцтэй, чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх санал санаачлагыг хөхүүлэн дэмжиж, урамшуулах \"Захиргааны хэргийн шүүхийг хэн сайн мэдэх вэ”сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгарууланшагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөртусшүүхийн байрандзохион байгууллаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч,шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.
Уралдаанд Увс аймгийнерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүдидэвхтэй оролцож, нийт 19 эссэ ирүүлснээсТэргүүн байрыг Давст сумын ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Ц.Должинсүрэн, дэд байрыг Улаангом сумын цогцолбор 2-р сургуулийн 12А ангийн сурагч Аззаяа, гутгаар байрыгӨлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн 12Бангийн сурагч Д.Чулуунхүү, тусгай байрыгУлаангом сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Б.Номинзаяа, Улаангом сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11Аангийн сурагч Ш.Ариунзаяатус тус эзэлж,\"Өргөмжлөл” мөнгөн шагналыггардуулан өглөө.
Монголын Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тус тус заасны дагуу анхан шатны шүүх эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулдаг. Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн нар Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон сумын иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэдээллээр хангах чиглэлээр \"Монгол Улсын шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхэд мэдүүлэх эрх”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдий төлөөлөгчдийн оролцоо”, \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” зэрэг сургалт зохион байгуулав.
Мөн алслагдсан сумуудад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, \"Сум хөгжүүлэх сан”, \"Малжуулах төсөл”-ийн 3 өргөдөл хүлээн авч газар дээр шийдвэрлэж ажиллаа.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт сургалт зохион байгуулав.
Сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн эрх, үүргийн тухай, гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголтуудыг өгч, хүүхдүүд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилансэргийлж, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмж өгч харилцан ярилцав.
Тус сумын сургуулиудын удирдлагуудынзүгээсшүүхийн талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг ойлгомжтойгоор заасан нь хүүхдүүдэд хүрсэн, цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийлж байв.