Image

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцана уу

 

Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/ цахим санд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нийтлэгджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй энд дарж  танилцана уу.


Image

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа.

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/72 дугаар тушаалаар байгуулагдсан шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тогтоох шалгалтын комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаарбатлагдсан \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, архив бичиг хэргийн эрхлэгч нараас ажил үүрэгтэй нь холбогдох хууль, дүрэм, журмуудаар мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг 2019 оны 11 сарын 29-ний өдөр зохион байгуулав.




Нийт: 1673 мэдээ байна.