Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 04-ний ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 08-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1.С.Төмөрхуяг /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч С.Төмөрхуягт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар холбогдогчС.Төмөрхуягт 30 /гуч/ цаг албадан сургалтад хамруулж, 25 /хорин тав/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЭНХТУЯА



Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. Э.Бямбаагийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Бямбааг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн \"Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай холбогдуулан Төрийн албаны салбар зөвлөл хариуцагчаар оролцох захиргааны хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч Э.Бямбаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЭНХТУЯА



Нийт: 1530 мэдээ байна.