1. А.Бямбасүрэн / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаарр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван зураан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч 10 Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
2. Т.Пүрвээ / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: ШүүгдэгчШаазган ургийн овогтой Төмөрчөдөрийн Пүрвээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрвээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулав.
3. Б.Олонтөр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Борлууд овогт Батмөнхийн Олонтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Олонтөрд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
4. А.Батбаяр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Булгадар ургийн îâîãòîéАюушийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан \"Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар ургийн овогтой Аюушийн Батбаярт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
5. Б.Бямбаа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бирваа овогт Баатарын Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбаад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн захиргааны ажилтнуудад \"Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлээд байна.
Сургалт 2 өдөр үргэлжлэх ба нийслэл, орон нутгийн захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн 66 захиргааны ажилтан оролцож байна.
Сургалтын зорилго нь \"Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилтийг хангах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны үүрэг, оролцоо, ур чадварыг нэмэгдүүлж, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход оршиж байгаа юм.
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС