Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/25 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. \"Прокурорын дүгнэлттэй” Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч С.Мэндбаярт холбогдох\"2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлттэй” захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч:Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвалын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Мэндбаярын 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожшийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. \"Билэг төгс дэлгэр”ХХК-ийн нэхэмжлэлтэй. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйгхууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шүүгч: Г.Янжиндулам,

Шүүгч: С.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.

2. \"Билэг төгс дэлгэр”ХХК-ийн нэхэмжлэлтэй. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйгхууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шүүгч: Г.Янжиндулам,

Шүүгч: С.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа




Нийт: 1673 мэдээ байна.