Image

Увс аймгийн Хяргас сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон иргэдэд сургалт зохион байгууллаа

 

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн\"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай81 дүгээр тогтоолоор Хяргас сумаас иргэдийн төлөөлөгчөөрсонгогдсониргэдэд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр\"Шүүхийн бүтэц, тогтолцоо”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, \"Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” болон \"Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвээрсургалтзохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод гарын авлага тарааж,иргэд болониргэдийн төлөөлөгч нараас асуусан асуултад хариулж, мөн алслагдсан суманд ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.



Image

ШҮҮХ ПРОКУРОР БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

\"\" 
Тус зөвлөгөөнд Увс аймаг дахь Эрүүгийн болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх, аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, түүний орлогч, хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын дарга, нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, замын цагдаагийн тасгийн дарга зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөр зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжууд болон Засгийн газрын тогтоол зэргийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн зөвлөлдлөө.


Image

Олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

\"\"

Доорх нэр дэвшигчидтэй холбогдох мэдээллийг хуульд заасан хэлбэр шаардлагын дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж эсхүл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү.


Холбогдох утас: 7000-8022


Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 2 дугаар сарын 12-ны ӨДРӨӨС 2019 оны 2 дугаар сарын 18-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1. Д.Адъяа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Тайж овогт Дамирангийн Адъяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адъяад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэжШүүгдэгч В.Ганбатыг бусдын эрүүл мэндэд хөнгөх хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

2. Ц.Жавзан / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ончууд ургийн овогтой Цэвгээгийн Жавзанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жавзанд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулав.




Нийт: 1542 мэдээ байна.