Image

“Англи хэлний” сургалт

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийнтамгын газраас шүүгч, ажилтнуудын англи хэлний дуудлага болон зөв бичих дүрмийн мэдлэгийг сэргээх, сайжруулах зорилгоор 2019 оны 01 дүгээрсарын 29-ний өдөр Улаангом политехник коллеж сургуулийн Англи хэлний багш Т.Ууганцэцэгтэй бүтэн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан \"Англи хэлний” сургалт авахаар болсон. Тус сургалт нь долоо хоног бүрийн 2, 4 дэх өдрийн 15:00 цагт явагдах бөгөөд эхний өдрийн сургалтаар зөв бичих дүрмийн мэдлэгийгсэргээххичээл орж, шүүхийн захиргааны ажилтнуудын хоорондоо ярилцлага зохион байгуулан мэдлэгээ бататгасан сургалт болж өнгөрлөө.



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 2 дугаар сарын 02-ны ӨДРӨӨС 2019 оны 2 дугаар сарын 04-ний ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\"

1. Ц.Дугармаа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Борлууд ургийн овогтой Цэдэнбалжирын Дугармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дугармаад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

2. В.Ганбат / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч В.Ганбатыг бусдын эрүүл мэндэд хөнгөх хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Даргалагч шүүгч: Л.Алтан

3. З.Тогтмол /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч З.Тогтмолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тогтмолд 1 жилийн хугацаагаар ял тэнсэж, хянан харгалзах ял оногдуулав.

4.Х.Бат-Эрдэнэд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөх хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 1 дүгээр сарын 28-ны ӨДРӨӨС 2019 оны 1 дүгээр сарын 31-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1. С.Нармандах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Таргад ургийн овогтой Сэргэлэнгийн Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

2. Б.Очирдарь / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Монголмууд овогт Балжиннямын Очирдарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирдарьд 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэл оногдуулав.

Даргалагч шүүгч: Б.Гансүх



Image

Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.


       Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдэж байна.


       Жич: Тушаалын хавсралтыг хавсаргав.

\"\"

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ



Image

Шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.01.30) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар \"Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тойм”-ыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

\"Шүүн  

Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.


А. Эрүүгийн хэрэг, зөрчил


(залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

· Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар;

· Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар;

· Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар;

· Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар;

· Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэргээр буюу 39.7 хувиар;

· Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар;

· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.


Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав


· Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар,

· Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хувиар

 

 

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв


Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 12366 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм.


Ял шийтгүүлсэн нийт 12366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар өссөн бол, өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрийн бус байгууллага хохирсон байна.

Хохирогчийн насны бүлэг

 

Зөрчлийн хэрэг 1.8 хувиар өсөв


Анхан шатны шүүх 13110 хүн, хуулийн этгээдэд холбогдох 12956 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж 12901 хүн, 3 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. Нийт 1088 хүн, 3 хуулийн этгээдэд 172.555.150 төгрөгийн торгууль ногдуулжээ. Хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэргээс \"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 6916 буюу нийт зөрчлийн 53.4 хувь, \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 4270 буюу нийт зөрчлийн 33.0 хувийг тус тус эзэлж байна.


Б. Иргэний хэрэг


Ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн тоо өсөв


Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 197 хэргээр буюу 4.3 хувиар хувиар өссөн бол, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 429 хэргээр буюу 19.4 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 71 хэргээр буюу 17.6 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 59 хэргээр буюу 21.5 хувиар тус тус буурсан байна.

Харин ажилласан жил тогтоосон хэргийн тоо 3750 хэргээр буюу 47.3 хувиар өссөн дүнтэй байна.

 

В. Захиргааны хэрэг


Газрын маргааны тоо өсөж, төрийн албаны маргааны тоо буурав


Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 49.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 41.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 10.4 хувиар, татварын маргаан 23.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 24.1 хувиар тус тус буурсан бол төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, газрын маргаан 11.8 хувиар 19.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 22.8 хувиар, тус тус өссөн үзүүлэлттэй байна.

\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн
\"Шүүн

 


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ



Нийт: 1542 мэдээ байна.