Image

2018 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭГ “УВС НАМ БУС” БОЛОН МВС ТЕЛЕВИЗЭЭР МЭДЭЭЛЛЭВ.

\"\" 

2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нар тус тусын шүүхүүдийнхээ 2018 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн \"Увс нам бус” болон МВС телевизүүдэд мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Эрүүгийн 33 хэрэг, иргэний 33 хэрэг, зөрчлийн 1 хэрэг нийт 67 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн. 2018 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 17 хэргээр буюу 25,3 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 
2017 оны 8 хүнд холбогдох 6 эрүүгийн хэрэг дээр шинээр 251 хүнд холбогдох 213 эрүүгийн хэрэг хүлээн авч 259 хүнд холбогдох 219 хэргийг анхан шатны журмаар хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 10 хүнд холбогдох 7 хэргийг прокурорт буцаан, 2 хүнд холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 233 хүнд холбогдох 202 хэрэг хянан шийдвэрлэсэн. Мөн 235 зөрчлийн хэрэг хүлээн авч 233 зөрчлийн хэргийн анхан шатны журмаар тус тус хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 34 хэргээр буюу 16,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Өнгөрсөн оны 82 иргэний хэрэг дээр шинээр 1148 нэхэмжлэл хүлээн авч 1230 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 1076 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн иргэний хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 177 хэргээр буюу 16,4 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар 93.172.014 төгрөгийг төлөврүүлсэн байна. Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 371 өргөдлийг хүлээн авч 301 өргөдлийг хянан шийдвэрлэсэн. 
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Өнгөрсөн оны 3 захиргааны хэрэг дээр шинээр 44 нэхэмжлэл хүлээн авч 47 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 40 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн иргэний хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 21 хэргээр буюу 34,4 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар 1.544.400 төгрөгийг төлөврүүлсэн байна.




Нийт: 1530 мэдээ байна.