Image

“ЭРҮҮЛ МОНГОЛ АЖИЛТАН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮҮДНЭЭС МЭРГЭЖЛИЙН ЭМЧ Б.ДУГАРХҮҮ, Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ТУС БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 

\"Эрүүл Монгол ажилтан” хөтөлбөрийн хүрээн дэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үүднээс мэргэжлийн эмч Б.Дугархүү, Б.Бат-Эрдэнэ нар тус байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Уг сургалтын зорилго: Ажилчин албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нас баралтын гол шалтгаан болоод байгаа хорт хавдар болон бусад өвчлөлүүдийн талаарх цогц ойлголтыг өгч, ажилчин албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэхэд туслах зорилготой сургалт болов. Монголчуудын дундаж наслалт 68, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орноос 136-д орж байгаа ба элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-рт, ходоодны өвчний нас баралтаар дэлхийд 1-рт, таргалалт өвчнөөр Ази тивдээ 1-рт бичигдэж байгаа тул \"Эрүүл Монгол ажилтан\" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болсон тухай, мөн эдгээр өвчлөлөөс өөрийгөө, гэр бүлээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох талаар ач холбогдолтой сургалт боллоо.



Image

“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДВЭЭР ДОТООДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Цогцолбор 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Пагва Увс аймгийн шүүхийн шүүгч болон шүүхийн захиргааны ажилчдад \"Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” сэдвээр дотоодын сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар хот хөдөөгийн хүүхдийн өсөж буй орчин нөхцлийн ялгаа, ирээдүйн нийгэмшсэн ухамсарт иргэдийг бэлтгэхэд эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар өгүүлсэн сонирхолтой сургалт боллоо.



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018-10-08-НЫ ӨДРӨӨС 2018-10-12-НЫ ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1. Г.Одхүү /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч Г.Одхүүд 10 /арав / цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

2. Д.Батчулуун/ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч Д.Батчулуунд 10 /арав / цаг албадан сургалтад хамруулж, 8 /найм/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

3. Ч.Лодойхүү / Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Ч.Лодойхүүд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч 10 /арав / цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

4. Ш.Давааням /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Даваанямд Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

5. Ц.Батхүү /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Батхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхүүд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжшийдвэрлэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

6. Б.Ганбаатар / Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Ч.Лодойхүүд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч 12 /арван хоёр/ цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

7. Л.Роозон / Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Л.Роозонд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч 10 /арав / цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

8. Т.Болдбаатар/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Болдбаатарт Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

9. Т.Пүрэвцэрэн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Пүрэвцэрэнд Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

10. Б.Бат-Оргил /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 нэгж буюу 680,000 /зургаан зуун наян мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА/ Г.АЛТАНЛХАМ/



Image

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрх зүйн зохих мэдээллээр хангах зорилгоор Бөхмөрөн суманд нүүдэллэн ажиллалаа.

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир, Ш.АнхцэцэгМэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрх зүйн зохих мэдээллээр хангах зорилгоор Бөхмөрөн суманд нүүдэллэн ажиллалаа. Дээрх сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдэд, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2018 оны 3-р улирлын мэдээ, эвлүүлэн зучлах ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан. Мөн алслагдсан суманд ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.



Image

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр \"Шинэ Улаангом” захын гадна талбайд \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр шүүхийн захиргааны ажилтнууд \"Шүүхэд мэдүүлэх эрх”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл хүлээн авч, иргэдэд гарын авлагатараах материалыг тарааж ажиллалаа.




Нийт: 1542 мэдээ байна.