Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 2 дугаар сарын 20-ны ӨДРӨӨС 2019 оны 2 дугаар сарын 26-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1. Б.Батбуян / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгүүдэд зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Мээрэн овогт Бямбажавын Батбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбуяны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэрлэв.

2. Б.Эрдэнэ-Очир /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Бүлчин ургийн овогтой Бадрахын Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ЭрдэнэОчирт 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 / зургаан зуу мянга / төгрөгөөр торгох ял оногдуулав.

3. Э.Энхбаяр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Шарнууд ургийн овогтой Эрдэнэдалайгийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаярт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

4. Я.Балдорж /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас шүүгдэгчШангас óðãèéí îâîãòîé Ядмаагийн Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгчШангас óðãèéí îâîãòîé Ядмаагийн Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Балдоржид хоёр жил хорих ял оногдуулав.

5. Ё.Зандан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бөөгүүд овогт Ёндонгийн Занданыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Занданд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.



Image

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 2 дугаар 22-ны хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1.Шүүгдэгч Х.Мөнхжаргал /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэв.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Шүүгдэгч М.Нянгар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.Шүүгдэгч Б.Алтанчимэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4.Шүүгдэгч Г.Шинэхүү, Н.Хаянхярваа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон прокурорын эсэргүүлцэлийг үндэслэн давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. \"Гулзатын санаачлага” ТББ нэхэмжлэлтэй хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох \"Гэм хор учруулснаас үүссэн 115.071.350 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал

Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. П.Төмөрбатын нэхэмжлэлтэй хариуцагч М.Батдорж, Ж.Болормаа нарт холбогдох \"6.065.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч М.Батдорж, Ж.Болормаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал

Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Б.Баттулгын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Зундуйд холбогдох \"Морь гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Ж.Зундуйгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал

Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч М.Нямбаяр,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тойм бичсэн: Нарийн бичгийн дарга Б.ЭНХТУЯА



Image

Увс аймгийн Хяргас сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон иргэдэд сургалт зохион байгууллаа

 

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн\"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай81 дүгээр тогтоолоор Хяргас сумаас иргэдийн төлөөлөгчөөрсонгогдсониргэдэд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр\"Шүүхийн бүтэц, тогтолцоо”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, \"Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” болон \"Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвээрсургалтзохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод гарын авлага тарааж,иргэд болониргэдийн төлөөлөгч нараас асуусан асуултад хариулж, мөн алслагдсан суманд ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.




Нийт: 1673 мэдээ байна.