Image

Шүүгчид нэр дэвшигчийн “тусгай шалгалт” эхэллээ

\"Шүүгчид 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах, Хяналтын шатны /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2 шүүгчийн/ болон Анхан, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарласан.


Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан \"Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явагдаж байгаа билээ.


Шинэ журмаар Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ”Суурь шалгалт\" мөн \"Тусгай шалгалт” гэсэн хоёр багц шалгалтыг авах болсон. Ингэснээр \"Суурь шалгалт”-д \"60” ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч \"Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болох юм. Үүний дагуу Шүүхийн Мэргэшлийн Хороо \"Суурь шалгалт”-д тэнцсэн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадварыг шалгах \"Тусгай шалгалт”-ыг авч эхэллээ.


Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид нь шинэ журмаар зөвхөн \"Тусгай шалгалт” өгөх болсон. Дээр дурдсан тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын энэ ангилалд нэр дэвшигчдийн шалгалт явагдаж, Шүүхийн Мэргэшлийн Хорооны үнэлгээ гарсан. Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Шүүхий Ерөнхий Зөвлөлийн ярилцлагад оролцох болно.

\"Шүүгчид 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.06.04


Image

ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

 

 

\"\" 

Увс аймгийн Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн 2018 оны 5-р сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Шүүх, Прокурор, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Хилийн цэргийн анги, Цагдаа, ШШГГ, ШША, Тагнуул, МХГ, Татварын хэлтэс , Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 80 гаруй албан хаагчид оролцож хууль, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хийсэн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлынхаа чигийг тодорхойлсон. Зөвлөгөөнд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх таслах ажиллагааны мэдээ болон шүүхийн тамгын газраас эхний хагас жилийн байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар мэдээлэл өгсөн.


 



Нийт: 1542 мэдээ байна.