Image

“Шүүхийн спортын наадам-2018”-ын нээлт боллоо

\"\"

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн спортын наадам-2018”-ын албан ёсны нээлт өнөөдөр (2018.05.24)боллоо. Энэ удаагийн наадамд 210 шүүгч, 631 шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 841 тамирчин оролцож байгаа юм.

 

Тамирчин, хөгжөөн дэмжигчид \"Буянт-Ухаа” спорт цогцолборт байраа эзэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж наадмыг нээж үг хэллээ. Тэрбээр \"Монгол Улсад шүүхийн захиргааны дээд байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан спортын их наадам зохион байгуулахаар та бид хуран цуглаад байна.



Image

“Шүүхийн спортын наадам-2018”-ын хэсгийн тоглолт эхэллээ


\"\"Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн спортын наадам-2018” хэсгийн тоглолтоор эхэллээ.


\"Шүүхийн спортын наадам-2018”-д Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн 32 багийн 841 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан (тамирчид) оролцож байгаа юм. Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, гүйлт зэрэг таван төрлөөр өрсөлдөнө. Хэсгийн тоглолт гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна.


\"Шүүхийн спортын наадам-2018”-ын нээлт маргааш болох юм.

\"\"  

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\" 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Image

ИРЭЭДҮЙН ЭЗЭД

\"\" 

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний Газраас мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийн төгсөгчдөд зориулан зохион байгуулсан \"Ирээдүйн эзэд” албан байгууллага аж ахуй нэгжтэй танилцах аялалын хүрээнд 32 сурагч, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхтэй танилцаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нар тэдний сонирхсон асуултанд хариулж сонирхолтой яриа өрнүүлсэн үр дүнтэй аян боллоо.



Image

“ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ДҮН МЭДЭЭ БОЛОН ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

\"\" 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнЭвлэрүүлэн зуучлал хариуцсан Референт Р.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Увс аймаг ажиллаа.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны жилийн дүн мэдээ болонтулгамдаж буй зарим асуудал”мөн иргэний эрх зүйн зарим сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа.Референт Р.Ичинхорлоо шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны архивын болон ажиллагаанд байгаа хэрэг, маргаанд хяналт шалгалт хийж, Иргэний хэргийн анхан шатны шүүгч, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, зуучлагчийн туслах нартай хамтарсан ярилцлага зохион байгуулж, цаашид хэрхэн ажиллах аргачлалын талаар зөвлөгөө, чиглэл өгч ажиллаа.




Нийт: 1542 мэдээ байна.