Image

Шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

 \"\"
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, хууль хэрэглээний тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрч ажиллах зорилгоор Шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцсон. Зөвлөгөөнд оролцогчдод шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоон мэдээ, 2017 онд тус шүүхийн Тамгын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон онцлох зарим ажлуудын талаар мэдээлэл өглөө.


Image

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 
Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Увс аймаг дахь салбар хорооноос 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр шатрын тэмцээн зохион байгуулж оюун ухаан, уран цэцэн нүүдэлээрээ хүч сорин өрсөлдлөө. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тойргийн журмаар явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд 1-р байрыг мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү, 2-р байрыг Нярав С.Сүхбаяр, эмэгтэй төрөлд 1-р байрыг шүүгчийн туслах Г.Батзаяа, 2-р байрыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ц.Баярмагнай нар тус тус эзэллээ.




Нийт: 1542 мэдээ байна.