Image

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчдад “Улирал, хагас болон бүтэн жилийн мэдээ гаргахад анхаарах асуудал” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд суусан албан хаагчид референт Э.Ганцэцэгтэй  харилцан ярилцаж мэдээлэл авсан үр дүнтэй сургалт боллоо.


Image

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны сургалт нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болж өндөрлөлөө. Тус сургалтад Баян-Өлгий, Завхан, Ховд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Ховд аймгийн Булган сум, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын нийт 50 захиргааны ажилтан хамрагдлаа.


Image

“ЁС ЗҮЙ БА ЁС СУРТАХУУН”-Ы ТАЛААР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Увс аймгийн шүүхийн тамгын газрын "ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО"-оос санаачлан 2023 оны 10 сарын 24-ний өдөр “Ёс зүй ба ёс суртахуун”-ы талаар сургалтыг зохион байгуулав.


Image

“МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III” ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын салбар зөвлөл, Увс аймгийн Хэлний бодлогын салбараас зохион байгуулсан.


Image

ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО БАЙГУУЛЛАА

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Увс аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо шинээр байгуулагдлаа.

 


Image

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭШҮҮЛЭХ БОЛОН ДАВТАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад мэргэшүүлэх болон давтан сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа.

Шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх чиглэлээр шинэ мэдээлэл өгөх, мэдлэг олгох уг сургалтад Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилтнууд цахим сүлжээгээр хамрагдлаа.

 



Нийт: 1530 мэдээ байна.