Image

Шүүгчийн бүлгийн II ээлжийн сургалт боллоо

Шүүгчийн бүлгийн хоёрдугаар ээлжийн сургалт \"Гэрээг тайлбарлахад тулгамдаж буй асуудал, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 22- 26-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ нар оролцов.

\"Шүүгчийн

     Сургалтад оролцогчид бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж, судалгаа, шинжилгээний ажил хийлээ.


     Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг \"Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил” сэдвээр мэдээлэл өглөө. Харин сэтгэл судлаач Ш.Батболд \"Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэтгэл зүйн шинжүүд”, судлаач багш Л.Галбаатар, Ч.Содхүү нар \"Судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй”, \"Гэрээг тайлбарлах аргыг хуульд заасан байдал”, \"Европын шүүгчдийн зөвлөлийн зөвлөмжийн танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

\"Шүүгчийн

    Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Ц.Давхарбаяр \"Гэрээг тайлбарлахад тулгамдаж буй асуудал, шүүхийн практик” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.


    Сургалтад оролцогч С.Оюунцэцэг \"Бэлэглэлийн гэрээг /хэлцэл/ тайлбарлах нь”, Г.Давааренчин \"Хууль ба гэрээ тайлбарлах”, Н.Гэрэлтуяа \"Худалдах- худалдан авах гэрээний болон ажил гүйцэтгэх гэрээний доголдол, хөөн хэлэлцэх хугацаа”, Э.Амин-Эрдэнэ \"Нэрлэгдээгүй болон холимог гэрээний онцлог, талуудын хүсэл зоригийг тайлбарлах” гэсэн нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Тэд ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

\"Шүүгчийн

    Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа. Мөн сургалтад оролцогчид хүрээлэнгийн номын санд гэрээг тайлбарлахтай холбоотой Иргэний эрх зүйн ном зохиол дутмаг байгаа байдлыг харгалзан ном, эмхэтгэлийг хандивлалаа.


    Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүлгийн сургалт нь 2017 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэл нийт таван ээлжээр үргэлжилнэ.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн



Нийт: 1530 мэдээ байна.