Image

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт ажиллаж байна.

\"\" 

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгөх ажлын удирдамжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт 2017 оны 6 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн захиргааны удирдлага, хүний нөөц, хэргийн хөдөлгөөний чиглэлээр тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэргийн хөдөлгөөний удирдлага, анхаарах асуудал, шүүгчийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа, түүнд баримтлах зарим асуудал, шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өгч ажиллав. Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Шүүхийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шүүхэд шйидвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системүүдэд хэрэг хуваарилах ажиллагаатай нийцэж буй эсэх талаар Ерөнхий шүүгч нартай харилцан ярилцаж, зөвлөмж өглөө. Мөн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар \"Шүүхийн захиргааны ажилтны харилцаа хандлага, ёс зүй-манлайлал” сэдвээр сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.


 


 



Image

СУМУУДАД АЖИЛЛАА.

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумуудад энэ оноос шинээр дагаж мөрдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн талаар тодорхой мэдээлэлийг өгч ажилласан ба уг үйл ажиллагаанд 250 гаруй хүн оролцлоо. Мөн тус шүүхийн тамгын газар нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тараах материалыг Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумуудын Засаг даргын тамгын газрын байранд байршууллаа. Уг мэдээллийн самбарт шүүхүүдийн танилцуулга, шүүхэд нэхэмжлэл гомдол хэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүн таслах ажиллагааны мэдээ зэрэг хөдөөгийн иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Сумдад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл гомдлыг хэрхэн хурдан хугацаанд зардал чирэгдэл, цаг заваа алдахгүйгээр шийдвэрлэх боломж, өнгөрсөн хугацаанд эвлэрсэн үр дүнгийн талаар танилцуулга бэлтгэж хүргэлээ. Дээрхи сумдаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулж, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материалаар хангаж, сургалт зохион байгууллаа.


Image

Шүүх, Прокурор болон хууль, хяналтийн байгууллагуудын дунд “Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

\"\" 
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын ДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран орон нутгийн Шүүх, Прокурор болон хууль, хяналтийн байгууллагуудын дунд \"Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 09 цагаас зохион байгуулав. Зөвлөгөөнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Хилийн цэргийн 0245-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлагууд  болон нийт 50 гаруй албан хаагчид оролцож, байгууллага тус бүр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ танилцуулав. Энэхүү зөвлөгөөнд Увс аймаг  дахь Шүүхийн тамгын дарга Л.Баттулга 2017 оны оны 6 сарын  байдлаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах ажлын мэдээг  танилцуулсан ба өмнө хийсэн тус зөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналаа  нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Дараагийн зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба хамтран хийхээр шийдвэрлэж энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.



Нийт: 1542 мэдээ байна.