Image

\"Хүний мөн чанар, хүн байхын утга учир” гэсэн сэдвийн хүрээнд, сургамжтай лекцийг Шүүхийн Шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад зориулан зохион байгууллаа.

\"\"

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад тус шүүхийн Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хорооноос Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш М.Мягмаржавыг урьж \"Хүний мөн чанар, хүн байхын утга учир” гэсэн сэдвийн хүрээнд, сургамжтай лекцийг Шүүхийн Шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад зориулан зохион байгууллаа. Энэхүү лекцээр хүний мөн чанар, түүний утга учир, гэр бүлийн үнэ цэнэ, нөхрөө хүндэтгэж, эхнэрээ хэрхэн хайрлах, бидний ирээдүй болсон хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, бусдыг хайрлаж, буян хийх, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарах нь юугаар ч солихгүй үнэт эрдэнэ болох талаарх багшийн лекц манай ажлын хамт олонд их зүйлийг ухааруулсан маш сонирхолтой ач холбогдолтой лекц боллоо. Мөн багш М.Мягмаржав нь өөрийн хуримтлуулсан амьдарлын туршлага, уншиж судалсан ном зохиолуудаас иш татаж бэлтгэсэн ишлэлүүдийг эмхтгэсэн өөрийн сурах бичгийг танилцуулж, энэхүү сургалтыг зохион байгуулсан шүүхийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.


Image

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон Д.Жамбалсүрэнд тамга тэмдэг хүлээлцэх арга хэмжээг зохион байгууллаа.

 

\"\" 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар зарлигаар Д.Жамбалсүрэнг Увс аймгийн Эрүү, Иргэнийхэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсны дагуу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүх байранд тамга тэмдэг хүлээлцэх арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээндУвс аймаг дахь анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга Л.Баттулга болон нийт шүүгч, захиргааны ажилтнууд оролцов.

Увс аймаг дахь Шүүхийн газрын дарга Л.Баттулга Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь уншин танилцуулсны дараагаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгч Д.Жамбалсүрэнд тамга, тэмдэгийг нь гардуулан өгч Шинээр томилогдсон Ерөнхий шүүгчид ажлын амжилт хүсч хүндэтгэл үзүүллээ.



Image

“Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.

 

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндтусгагдсаныдагуу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Сургалт, сурталчилгааны хорооноос \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар болон шүүхийн үйл ажиллагааны талаар хүссэн мэдээлэл, зөвлөгөөг нь өгч, иргэдийг гарын авлага тараах материалаар хангаж ажиллаа. Мөн олон нийтийн дунд өөрийн шүүхийн ил тод, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй ажиллаж байгаа эсэх, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтны харилцаа хандлагын байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор санал асуулгын хуудас бөглүүлж авлаа.




Нийт: 1542 мэдээ байна.