Image

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-03-27-наас 2017-03-31-ний өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. И.Нармандах/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал:И.Наранмандахыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн148.1-д зааснаар шүүгдэгч И.Наранмандахад 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэж, ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэх, ИХ-ийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Наранмандахаас 800.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амарнэмэхэд, 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нар тус тус олгожшийдвэрлэсэн.

 

2. Э.Цэвээнравдан, Д.Түмэнбаяр нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, ЭХЕА-ийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нарын уналга болгон ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, хээр зүстэй морийг хурааж улсын орлого болгож, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт оногдуулсан 2/хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. С.Сүхбаатар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Илтгэгч шүүгч: С.Болортуяа

Шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: С.Сүхбаатарыг насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн126.2.3зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарт 5 /тав/ жил, 3 /гурав/ сар хорих ял шйитгэж уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/



Image

Шүүхийн тамгын газраас Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох Улаангом сумын багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарт Улаангом сумын иргэний танхимд уулзалтыг зохион байгууллаа.

\"\" 

2017 оны 3 дугаарсарын 30-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох Улаангом сумын багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарт Улаангом сумын иргэний танхимд уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэрУвс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа, шүүх таслах ажиллагаанд багийн Засаг дарга нар ямар эрх, үүрэгтэй оролцох, анхаарах зарим асуудал”-ын талаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх \"Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд багийн Засаг дарга нарын оролцоо”-ны тухай, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, багийн Засаг дарга нар болон багийн нарийн бичгийн дарга нарын сонирхсон асуултанд хариулт өгч, шүүхийн тухайхолбогдох бусад мэдээллийг өгч ажиллалаа.


Image

Төрийн албыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монгол бичгийн хичээлийг явуулж эхэллээ.

\"\"

Үндэсний бичиг соёлоо хадгалах хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангаж, эх хэлээрээ зөв найруулгатай, яруу илэрхийлэн ярих, бичих, улмаар, бүх нийтийн хэрэглээний бичиг болгох алхмыг хэрэгжүүлэхээр Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 105 тоот зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 тоот тогтоолыг үндэслэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тогтоолоор 2017-2020 он хүртэл \"МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ” хөтөлбөр баталсан.

Энэхүү хөтөлбөрийг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар дэмжиж, нийт шүүгч, ажилтнуудад \"Монгол бичиг”-ийн хичээлийг долоо хоног бүрийн Мягмар гарагт Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн монгол хэлний багш Ц.Ариунтуяагийн удирдлага дор хичээллүүлж эхэллээ.

Хичээлийг 2017 оны турш явуулах бөгөөд оны төгсгөлд Монгол бичгийн хурдан уншигч, цэвэр бичигтэн, уран бичлэгийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.



Image

Сэтгэл зүйч, дэслэгч О.Тунгалаг “Гэр бүлийн сэтгэл судлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Сургалт, сурталчилгааны хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн сэтгэл зүйч, дэслэгч О.Тунгалаг \"Гэр бүлийн сэтгэл судлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны сэтгэл судлал, гэр бүл салалтаас үүсэх хүүхдийн сэтгэл зүйн хандлага болон шүүхэд гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар хэргийн оролцогч нартай хэрхэн харилцах тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийв.



Нийт: 1542 мэдээ байна.