Image

ГАЛ ТАХИА ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙЛЭЭ.

 \"\"

Увс аймаг дахь шүүхийн залуучуудын зөвлөлийн \"Ёслол, хүндэтгэл”-ийн хорооноосжил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамт олны золголтыг шинийн дөрөвний билэгт сайн өдөр зохион байгууллаа.

Арван долдугаар жарны Гал тахиа жилийн золголтод шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавъяаны амралтанд гарсан өндөр настнуудаа хүндэтгэн хүлээн авч гарын бэлэг гардуулж, Увс аймгийн Бурхан шашны төв гандан Дэчинравжаалан хийдийн лам хүрэлцэн ирж нийт шүүгч, ажилтнуудад хийморийн сан тавьж, шударга үнэнийг сахиулагч Жамсран бурханы сэржим, хар, цагаан хэл ам, гай барцад зайлуулах Гурван гүрэм ном айлдлаа.


Image

МЭНДЧИЛГЭЭ

 \"\"

XVII жарны \"Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг хүргэе.


Image

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын талаар шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

\"\"

\"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын талаар шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг заалтуудын талаар шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцсан сонирхолтой сургалт боллоо.



Image

Шүүгч, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол түмний цагаан сар, 17 жарны \"Алтанунжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд амжилт гаргасан шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

\"Шүүгч, 

Төрийн одон, медалиар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан нар оролцлоо.

\"Шүүгч,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 28 дугаар зарлигаар төрийн дээд\"Алтангадас” одонгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Түмэнжаргалын Мэндсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цогийн Оч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дорлигийн Лувсандорж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны хяналт шалгалт хариуцсан референт Бадарчийн Энхбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Санжмятавын Энхбаяр нарыг тус тус шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.


Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхмүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж баяр хүргэж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Шүүхийн шинэтгэлийн том үйл хэрэгт шүүгч, шүүхийн ажилтнуудын оруулж байгаа, оруулах хувь нэмрийг урамшуулж байгаа шагнал гэж ойлгож байна. Эдгээр шагнал нь хөдөлмөрөө үнэлүүлсэн, хийх ёстой ажилд урин дуудсан урам зоригийн эхлэл юм. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

\"Шүүгч,
\"Шүүгч,

\"Шүүгч,


ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР



Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

\"Шүүхийн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD) Нанзаддоржийн Лүндэндоржийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. 


Image

МЭНДЧИЛГЭЭ

XVII жарны \"Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг хүргэе.




Нийт: 1542 мэдээ байна.