Image

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зохион байгууллаа.

 \"\"

Увс аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зохион байгууллаа.

Тусуулзалтаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг байгуулагдснаас хойшөнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, 2017 онд Шүүхийн тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын талаар хэлэлцэж, цаашид тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж, ажиллах талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.


Image

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавилаа

 УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран 1 дүгээр сарын 25-ны өдөр \"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ \"Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг бий болгохоор нийтээрээ ихэд хичээн зүтгэсэн. Ийнхүү Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий боллоо”хэмээв.
\"\"


 

 
 
 


Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Л.Нинагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Э.Цэндсүрэнгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

<!Н.Магсаржавын нэхэмжлэлтэй \"Мэдээллийн холбоо сүлжээ” ХХК-д холбогдох  \"Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Уг шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 20-ны 09 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.

С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй С.Мөнхбатад холбогдох \"Гэрээний дагуу байр эзэмших хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.600.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Уг шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 20-ны 14 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.

<Г.Орломын нэхэмжлэлтэй Д.Нэргүйд холбогдох \"Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

<!-- [if !supportLists] -->6.    <!-- [endif] -->Л.Шижээгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

<!-- [if !supportLists] -->7.    <!-- [endif] -->Б.Алтанцэцэгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангажээ.

<!-- [if !supportLists] -->8.    <!-- [endif] -->Д.Мядагмаагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

<!-- [if !supportLists] -->9.    <!-- [endif] -->Б.Олонхүүгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

<!-- [if !supportLists] -->10.  <!-- [endif] -->Б.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ц.Мөнхтүвшинд холбогдох \"Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, хүүхэддээ болон өөрт оногдох дундын эд хөрөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудыг хангаж, дундын эд хөрөнгийн маргааны шаардлагыг хэсэгчлэн хангажээ.

<!-- [if !supportLists] -->11.  <!-- [endif] -->Ц.Жигдэнгомбын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангажээ.

<!-- [if !supportLists] -->12.  <!-- [endif] --> Ж.Оюунцэцэгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангасан байна

<!-- [if !supportLists] -->13.  <!-- [endif] -->Б.Баасанжавын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангажээ.

<!-- [if !supportLists] -->14.  <!-- [endif] -->Т.Маамуугийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 9 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

<!-- [if !supportLists] -->15.  <!-- [endif] -->Б.Отгонхүүгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 9 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН:                           Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/


Image

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

 \"\"


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож \"Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм.

 

 

\"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 41 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч сурвалжиллаа. Товч мэдээллийг хүргэж байна.


Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар буурчээ


Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

 

 

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буюу 18.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1155 байгаа нь 263 хэргээр буюу 18.5 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 153 байгаа нь 12 хэргээр буюу 7.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 541 байгаа нь 82 хэргээр буюу 13.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 байгаа нь 116 хэргээр буюу 15.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан нь эерэг үзүүлэлт юм.



Нийт: 1542 мэдээ байна.