Image

Шүүгчийн ёс зүйн суурь сургалт зохион байгууллаа

\"Шүүгчийн

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ёс зүйн суурь сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 4 ээлжээр амжилттай зохион байгууллаа. Хуульчийн багц цаг олгох энэхүү сургалтад нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 192 шүүгч хамрагдсан юм. 

Тус сургалт нь шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн зан төлвийг бүрдүүлэх, шүүгчийн ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд ёс зүй ба мэргэжлийн ёс зүй, шүүгчийн зан төлөв, шүүгчийн ёс зүйн хариуцлага, шүүгчийн ёс зүйн зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, анхаарах зүйлсийн талаар шүүгчдийн онол арга зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.




 



Image

Тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Спортын тэмцээн 2017” спортын 4 төрөлтөөр тэмцээн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд амжилттай болж өнгөрлөө.

\"\" 

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зорилгоор Увс аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхүүд, Тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд \"Спортын тэмцээн 2017” спортын 4 төрөлтөөр тэмцээн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнууд 5 багт хуваагдан гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, дартс гэсэн 4 төрлөөр хоорондоо авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн бөгөөд багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд:

дүгээр байрыг Шүүхийн Тамгын газрын баг 15 оноогоор эзэлж шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагнал,

дугаар байрыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг 16 оноогоор эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал,

дугаар байрыг Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг 17 оноогоор эзэлсэн байна.

Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шүүгч, ажилтнуудад талархал илэрхийлж, цаашдынх нь спортын замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Image

2016 оны шүүн таслах ажиллагааны мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн “Увс”, “Увс нам бус” телевизүүдэд мэдээлэл өгч, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

 \"\"

2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нар тус тусын шүүхүүдийнхээ 2016 оны шүүн таслах ажиллагааны мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн \"Увс”, \"Увс нам бус” телевизүүдэд мэдээлэл өгч, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.  



Нийт: 1542 мэдээ байна.