Image

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Сагил, Давст, Хяргас сумуудад очиж ажиллаа

\"\" 
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Сагил, Давст сумуудад, 2016 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Хяргас суманд очиж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явууллаа. Нийт 26 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 100 хувь амжилттай явагдсан байна.
Хөдөө орон нутагт ажиллах үеэр эвлэрүүлэн зуучлагчид хандаж ирсэн иргэд болон сумын ЗДТГ-ын ажилтнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлог, эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах талаар зөвлөгөө өгч, гарын авлага материал тарааж ажиллав.
Мөн Хяргас сумын иргэний танхимд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын \"Мэдээллийн самбар” байхгүй байсныг тус сумын ЗДТГ-ын даргад  хүлээлгэн өглөө.



Нийт: 1542 мэдээ байна.