Image

Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт

Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж иргэдтэй уулзах зар тарснаас үүдэж Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын \"Сэлэнгийн долгио” чуулгын зааланд багтахааргүй олон хүн цуглажээ. Уулзалт эхлэхэд чуулгын суудал дүүрч, амжиж ороогүй хүмүүс гадна үлдэж харагдав. Шүүхийн шинэтгэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

\"Н.Лүндэндорж:

Шүүх эрх мэдэл ард түмний хяналтад тулгуурлаж, итгэл дээр тогтдог

    Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглал тэнцвэртэй, бие биедээ хяналт тавьж байвал тухайн улсад хүний эрх, эрх чөлөө хангагдаж, ардчилал биелэлээ олдог. Харин дээрх гурван засаглалын тэнцвэр өчүүхэн төдий алдагдахад золиос нь ард түмэн болдог. Хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар) эрх мэдэл нь ард түмний дэмжлэгт тулгуурладаг, өөртөө асар их баялагтай. Харин шүүх эрх мэдэл эсрэгээрээ. Шүүх эрх мэдэлд өөрийн гэсэн баялаг байхгүй. Шүүгчийн гарт хууль, модон алх хоёроос өөр эд үгүй. Тиймээс шүүх эрх мэдлийг нөгөө хоёр нь ядуу зүдүү байлгаж байгаад эрхшээлдээ оруулчих сонирхолтой байдаг зовлон бий. Ард түмний дэмжлэгт тулгуурладаг учраас хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн нөхдүүд ард түмэнд таалагдах үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Ард түмнээр алга ташуулбал зорилго нь бүтдэг онцлогтой. Харин шүүх иргэдэд амлалт өгдөггүй. Ерөөсөө л шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс шүүх эрх мэдэл ард түмний дэмжлэг биш хяналтад тулгуурладаг. Хяналт тавьсны үндсэн дээрх итгэл дээр шүүх эрх мэдэл тогтдог. Тиймээс шүүхийг дэмжье, сайн ажиллуулъя гэвэл хяналтаа сайн тавьж байгаарай гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сэлэнгийнхэнд захисан юм.

 \"Н.Лүндэндорж:

 

Шүүх танд хамаатай юу?

    Шүүхийн хаалга татах нь тийм ч таатай санагддаггүй, тэндээс л хол явах юмсан гэдэг үе байлаа. Шүүх жирийн иргэнд хүртээлтэй юү. Эсвэл тэнд ажилладаг, хүмүүсийн ярьдгаар шүүхийн хаалга татсан нөхдүүдийн асуудал уу. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хариулт өгсөн юм.

Иргэн таны ууж байгаа сүү, авч байгаа цалин, хүүхдийн тань сургалтын төлбөр гээд бүх зүйл шүүхтэй холбоотой гэвэл хэтийдсэн санагдаж магадгүй. Улс орны хөгжлийн үндэс нь газар доор, дээрх болон үндэсний бүтээж байгаа баялаг байдаг. Шударга шүүхгүй улс оронд тэрхүү баялаг ард түмэнд наалддаггүй. Монголын биш Лондонгийн шүүхээр маргаанаа шийдүүлнэ гэдэг байсан үе саяхан. Манай шүүхийг хараат, ядуу, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулагчид маргаанаа гадны шүүхээр шийдүүлнэ гэдэг байлаа. Том гэрээтэй холбоотой маргаан Монголд биш гадны шүүхэд шийдэгддэг. Тэндээ очоод манайхан ялагдал хүлээдэг байлаа. Шударга шүүхгүй улсад ийм л байдаг. Шударга шүүхгүй оронд улс орны тусгаар тогтнол хэн нэг хариуцлаггүй шүүгчийн гарын үсгээр ганхах магадлалтай.

Шүүхийн шударга, шударга бус байхаас хамаарч авлигын индекс буурч, өсч байдаг. Шударга шүүхгүй улсад эрх мэдэлтэй дарга, хөрөнгө чинээтэй нөхдүүд хамгийн их эрх мэдэлтэй байж задарч, сагаж байдаг нь нууц биш. Шударга ёсгүй улсад эд хөрөнгө, амь амьдрал баталгаагүй. Манайд хүний байрыг түрээслэе гэж ороод эзэн сууж, бүр булааж авсан тохиолдол бишгүй л гарч байв. Арав гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэн \"Танай улсын шүүх мухлагийн эзэнд ч хуруугаа хүргэж чаддаггүй” гэж шоолж байсан гэдэг.

Энэ бүхнээс дүгнэхэд шүүх, шүүхийн шударга байх эсэх нь хэдхэн хүний асуудал биш хүн бүрийн амь, амьдралын асуудал ажээ.

Хүн бүрт хамаатай шүүхийг шинэтгэх шаардлага юу байв?

     Шүүх эрх мэдэл хүн бүрт хамаатай юм байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэл (реформ) иргэн танд ямар нөлөө үзүүлж байна вэ. Ер нь шүүхийг шинэтгэх шаардлага юу байв гэдэг асуудал бас гарна.

Дэлхий нийтэд буугүй хувьсгал гэгддэг реформ хийх үндсэн шалтгаан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл байлаа. Зуун хүний 80 нь шүүхэд итгэхгүй гэж хариулж байсан нь Монголын шүүхэд реформ зайлшгүй шаардлагатай болсны илрэл байв. АНУ-ын Аризона мужийн эрдэмтэн \"Монголын шүүх голдоо хүртэл ялзарсан уу” гэдэг судалгааны тайлан хийчихээд явж байсан нь үүний баталгаа. Шүүх тэгтлээ дордсон нь тэнцүү байх ёстой гүйцэтгэх, хууль тогтоох хоёр эрх мэдэл нь бөөрөлхөж, өөртөө хамааралтай болгосонтой холбоотой. Шүүх эрх мэдэлд тэмцэх чадвар байсангүй. Тэнцүү байх ёстой хоёр эрх мэдлийн байгууллагаа царайчилдаг, тухайн нутаг дээрх хөрөнгөтэй нөхдүүдэд бадар барьдаг байв. Монголын шүүхийн тогтолцоо дээрээсээ доошоо босоо байв. Дээд шатны шүүгч дундахдаа, дундах нь доод шатны шүүгчдээ үүрэг өгдөг байсан нь нууц биш. Ерөнхий шүүгч захиргааны эрх өгчихсөн учраас доод шатны шүүгчид хамааралтай болчихсон байлаа. Шүүх иргэний эрх чөлөө, амь амьдрал, улс орны тусгаар тогтнолыг хамгаалдаг учраас дэлхий дахин шүүхээ баян, шүүгчдээ хамгийн өндөр цалин өгдөг. Гэтэл шинэтгэл эхлэхээс өмнө Монголын шүүх дэндүү ядуу байв. Ийм нөхцөлд хараат бус, шударга шүүх ярих утгагүй. Шүүгчид нөлөөлсөн нөхдүүдэд хариуцлага тооцдог хууль байсангүй. Хамгийн их авлига авдаг байгууллагыг судлахад эхний гуравт шүүх жагсдаг байсан нь шүүх эрх мэдлийг ганхуулсан. Иргэдийн итгэлийг алдсан. Иргэдийн итгэл алдагдсан цагт шүүх шударга байх тухай ярих утгагүй. Тиймээс шүүхийн реформ эхэлсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тайлбарласан.

Шүүхэд юу өөрчлөгдөв?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шинэтгэл шүүхэд ямар өөрчлөлт авчирсан бэ.

Загасчны морь усгүй гэдэг шиг хуульчид ажилладаг шүүх тунхагийн шинжтэй ганц хуультай байлаа. Шинэтгэлийн хүрээнд шүүхийн таван хууль батлагдсан. Шүүхийн багц хууль шүүх эрх мэдэлд хамааралтай харилцааг цогцоор нь шийдвэрлэж өгсөн юм. Олон улсын хараат бус шинжээчид \"Монголын шүүхийн хууль тогтоомж дэлхийн стандартад бараг нийцжээ” гэж дүгнэсэн нь үүний илрэл юм.

\"Нээлттэй” гэж хуульчилсан атлаа хаалттай хаалганы цаана хэргээ шийддэг, шийдсэн хэрэг нь \"төрийн нууц” шахуу байсан бол шинэтгэлийн үр дүнд шүүх хаалгаа бүрэн нээсэн. Монголын бүх шүүгчийн шийдвэр нээлттэй, www.shuukh.mn сайтад байршдаг болсон. Дугаар хорооны иргэн шүүхийн шийдвэрийг татаж үзээд, дүн тавьчих боломж бий. Цаашлаад шүүх хуралдааны дүрс бичлэгийг авч үзээд эргэлзээгээ тайлж ч болно.

Нүдний, шүдний эмч гэдэгтэй адил шүүгч хүний хувь заяаг шийдэж байгаа гэдэг утгаараа мэргэшсэн байх шаардлагатай. Монголд наймаас бусад бүх шүүх иргэн, эрүү, захиргааны шүүх гэж дагнаж, шүүгчид мэргэшиж байгаа. Үүний үр шимийг шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд мэдэрч байгаагаа илэрхийлдэг.

Төрийн өндөр албан тушаалтан, дээд шатны шүүхийн шүүгч, ер нь хэн ч шүүгчид нөлөөлөх боломжгүй болсон. Нөлөөлөхийг оролдвол хуулийн хариуцлага хүлээдэг. Шүүгч бүр нөлөөллийн мэдүүлэг бичиж, тэр мэдүүлэг нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалдаг болоод хэвшчихлээ.

Шүүхийн боловсон хүчнийг шинэчилж, шүүгчдийн тоо 60 хувиар нэмсэн төдийгүй шүүгчийн сонгон шалгаруулалт хараат бус болсон нь шинэтгэлийн үр дүн.

Хятад балаар \"зэвсэглэсэн” эмээ, өвөөгөөр мануулдаг байсан шүүх Тахарын хамгаалалтад орсон. Гэвч улс төрийн харалган шийдвэрээр Тахарын албыг татан буулгасан билээ. Үүнээс үүдэж шүүх хуралдааны дэг сахиулагч байхгүйтэй адил, харуулын ажилтан эргүүлийн ажил давхар хийдэг, унаа тэрэг байхгүй гээд хойшоо ухарч байгаа. Гэвч Монголын төр алдаагаа засч чадна гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий зөвлөлийн дарга ярьсан.

Шүүгчид Монголд дээгүүрт тооцогддог цалинтай болсон нь шинэтгэлийн үр дүн. Гэхдээ энэ цалин нэхэл хатуутай гэдгийг иргэдийн өмнө шүүгчдэд санууллаа.

Тэмдэгтийн хураамж төлөхөөс эхлээд шүүхээр үйлчлүүлэхэд зардал ихтэй. Харин шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээс хойш таван хэргийн нэгийг эвлэрүүлэн зуучлагчаар шийддэг болсон. Тэмдэгтийн хураамж төлөхгүйгээс эхлээд эвлэрүүлэн зуучлагчийн тус их.

Арван хүний найм нь шүүхэд итгэдэггүй байсан бол 2015 оны байдлаар шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 85 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд хийх ажил гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.

\"Шүүхээс танил хайх зам мухарджээ”

   Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн шинэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн ахмад настан н.Оюунбилэг \"Таньдаг шүүгчээсээ гуйх боломжгүй болжээ. Шүүхээс танил хайх зам мухарджээ” гээд \"Цагдаа, прокурор, шүүх хуулийн байгууллага гэдэг утгаараа нэг тогоонд байдаг уу” гэдгийг тодруулж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга \"Цагдаа, прокурор хоёр дэлхийн жишгээр Засгийн газрын байгууллага байдаг. Шүүхийн байгууллага биш. Харин Монголд прокурорыг шүүх эрх мэдлийн хаяанд буулгачихсан, шүүх эрх мэдэлд хамааруулаад байгаа. Яваандаа өөрчлөгдөх байх. Шүүх эрх мэдэл гэж ерөөсөө л шүүх бүрэлдэхүүнийг хэлдэг. Тиймээс цагдаа, прокурор, шүүхийг нэг багц гэж ойлгож болохгүй” гэж тайлбарлалаа. Мөн тэрбээр өмгөөлөгчийн талаарх гомдлоо хаана гаргаж болохыг тодруулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан түүнд зөвлөгөө өглөө.

III багийн иргэн Г.Хасбазар \"Шүүхийн шийдвэр биелүүлэх газар шүүх эрх мэдэлтэй хамт байдаг уу” гэж тодрууллаа. \"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Засгийн газрын байгууллага. Дэлхийн улс орнуудад ял эдлүүлдэг байгууллага нь Засгийн газрын, иргэний шүүхийн шийдвэр биелүүлдэг байгууллага нь шүүх талд байдаг” гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 413 дугаар ангийн харуул хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайхан \"Би Монголын цагдаагийн байгууллагад 24 шахам жил ажилласан. Эндээ ажиллаад нэг жил гаруй болж байна. 2009 онд авлига авсан прокурорын хэргийг шалгасан юм. Тэр хүн шоронгоос гарч ирээд хэргийг илрүүлсэн мөрдөгчдийг хоёр жил гаруй хугацаанд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгасан. Бид эцэст нь шүүхдээ итгэсэн. Монголын гурван шатны шүүх биднийг цагаатгасан. Шүүхийн шинэтгэлийн үр шимийг хүртсэн хүний хувьд шүүхэд ард түмэн итгэж байгааг хэлмээр байна” гэсэн юм. Шүүхэд баярласнаа илэрхийлсэн түүний үгээр сэлэнгийнхний Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нартай хийсэн уулзалт өндөрлөлөө.

 

 

Б.Цэцэгдэлгэр

 
Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс


Image

Шүүхийн спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө

 \"\"

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн \"Шүүхийн спортын их наадам 2016” тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.


Уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл, орон нутгийн шүүхүүдийн 31 баг тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн 4 төрлөөр өрсөлдсөнөөс Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид оролцсоноос, Ширээний теннисийн Эмэгтэй төрөлд тус шүүхийн шүүгч шүүгчийн туслах Г.Батзаяа хүрэл медаль хүртэж уг тэмцээнд амжилттай оролцлоо.


Image

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг амжилттай зохион байгуулав

    Улсын Дээд шүүхээс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан \"ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр \"Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

    Уг наадамд аймаг, нийслэл, дүүргийн шүүхийн нийт 31 багийн 672 тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсны дотор олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цол, зэрэгтэй тамирчид олон байсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.

    \"Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээнд багийн дүнгээр Б.Цогт ахлагчтай, Улсын Дээд шүүхийн баг 36 оноогоор тэргүүлж, Ц.Мөнхсайхан ахлагчтай, Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг 60 оноогоор \"аман хүзүүдэж”, С.Олзодахлагчтай, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг 64 оноогоор 3-р байрт шалгарсан байна.

    Тус наадамд анх удаа Монголын нийт шүүхүүд оролцсон нь онцлог бөгөөд нийт тамирчид болон тэднийг хөгжөөн дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

\"\"

    Тэмцээний дэлгэрэнгүй дүнг танилцуулбал.

Шатар: Эрэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Тамирчны овог, нэр

Албан тушаал

Байр

1

Шүүхийн Ерөнхий зөвлөл

Ш.Мааний

Мэргэжилтэн

I

2

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Х.Содном-Иш

Шүүгчийн туслах

II

3

Улсын Дээд шүүх

М.Дамирансүрэн

Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга

III

 

\"\"
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчин  Ш.Мааний

 

\"\"
Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамирчин Х.Содном-Иш

 

\"\"
Улсын Дээд шүүхийн тамирчин М.Дамирансүрэн

 

Шатар:Эмэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Тамирчны овог, нэр

Албан тушаал

Байр

1

Улсын Дээд шүүх

Э.Энхжаргал

Шүүгчийн туслах

I

2

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Б.Оюу-Энх

Мэдээлэл технологийн мэргэжилтэн

II

3

Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Т.Балжинням

Шүүгч

III

 

\"\"
Улсын Дээд шүүхийн тамирчин Э.Энхжаргал

 

\"\"
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамирчин Б.Оюу-Энх

 

\"\"
Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамирчин Т.Балжинням

 

Ширээний теннис: Эрэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Тамирчны овог, нэр

Албан тушаал

Байр

1

Улсын Дээд шүүх

Т.Жавхлантөгс

Шүүгчийн туслах

I

2

Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Б.Баттулга

Мэдээлэл технологийн мэргэжилтэн

II

3

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх

Л.Батбаатар

Шүүгч

III

 

\"\"
Улсын Дээд шүүхийн тамирчин Т.Жавхлантөгс

 

\"\"
Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамирчин Б.Баттулга

 

\"\"
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамирчин Л.Батбаатар

 

Ширээний теннис: Эмэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Тамирчны овог, нэр

Албан тушаал

 

Байр

1

Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

С.Ганчимэг

Ерөнхий шүүгч

I

2

Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Ж.Эрдэнэчимэг

Шүүгч

II

3

Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Г.Батзаяа

Шүүгчийн

туслах

III

 

\"\"
Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамирчин С.Ганчимэг

 

\"\"
Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамирчин Ж.Эрдэнэчимэг

 

\"\"
Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамирчин Г.Батзаяа

 

Гар бөмбөг: Эрэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Багийн ахлагчийн нэр

Байр

1

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

М.Нямбаяр

I

2

Улсын Дээд шүүх

Б.Цогт

II

3

Багануур, Багахангай, Налайх дүүргийн шүүх

Н.Баярсүрэн

III

 

\"\"
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг

 

\"\"
Улсын Дээд шүүхийн баг

 

\"\"
Багануур, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн баг

 

Гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч:

\"\"
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Архив бичиг хэргийн эрхлэгч Баатаржав овогтой Мөнх-Эрдэнэ, Хувийн дугаар № 03

 

Гар бөмбөг: Эмэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Багийн ахлагчийн нэр

Байр

1

Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Ж.Энхбат

I

2

Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

С.Насанбуян

II

3

Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Б.Намхайдорж

III

 

\"\"
Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг

 

\"\"
Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг

 

\"\"
Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг

 

Гар бөмбөгийн эмэгтэй шилдэг тоглогч: 

\"\"
Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Баяраа овогтой Соёлмаа, хувийн дугаар № 11

 

Сагсан бөмбөг: Эрэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Багийн ахлагчийн нэр

Байр

1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

С.Батгэрэл

I

2

Улсын Дээд шүүх

Б.Цогт

II

3

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Э.Батмөнх

III

 

\"\"
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг

 

\"\"
Улсын Дээд шүүхийн баг

 

\"\"
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг

 

Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч:

\"\"
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бичиг хүргэгч Болдбаатар овогтой Билгүүн,  Хувийн дугаар №04


Сагсан бөмбөг: Эмэгтэй

Д/д

Байгууллагын нэр

Багийн ахлагчийн нэр

Байр

1

Улсын Дээд шүүх

О.Батсүх

I

2

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Ө.Уянга

II

3

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх



Нийт: 1542 мэдээ байна.