Image

Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймгийн Прокурорын газар, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалт зохион байгууллаа.

\"\" 

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т \"Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2016 оны \"Гүйцэтгэх хуудас олгосон бүртгэл”-д бүртгэгдсэнээр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт 564, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 15, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 гүйцэтгэх хуудас тус тус бичигдэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймгийн Прокурорын газар, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалтыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагт хуралдааны танхимд зохион байгуулж, 2016 онд олгогдсон нийт гүйцэтгэх хуудсуудын биелэлт, гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.


Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

\"\" 

Ш.Цэдэн-Ишийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Ю.Гүнсмаагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

О.Чулуунбаатарын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Л.Сэржээгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

А.Баярхүүгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Өмнөговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Батсүхэд холбогдох \"1.700.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хаан банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Жигжид, Б.Мөнхцэцэг нарт холбогдох \"зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 26.381.827,59 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Зохигчид эвлэрлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Ж.Тойвгоогийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

М.Баяндалайгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Н.Гэрэлтуяа

Шийдвэрлэсэн байдал: Уг шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулжээ.

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН:                            Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/



Нийт: 1673 мэдээ байна.