Монголын сүлжээний халдлагатай тэмцэх үндэсний баг МONCIRT /Mongolian Cyber Incident Response Team/ нь Ази, Номхон далайн АPCERT /Asia Pacific Computer Emergency Response Team/ гишүүн /http://www.apcert.org/about/structure/members.html/ бөгөөд бүс нутгуудыг нэгтгэдэг FIRST байгууллагын гишүүнээр 2016 онд элсэх эрх нь нээгдэж байгаа юм.
Энэхүү форумаар:
·Янз бүрийг хортой кодуудыг задлан шинжилсэн анализ хийх, илрүүлэх, сэргийлэх,
·Кибер гэмт хэргийн тухай
·Нотлох баримтуудыг яаж цуглуулах, яаж үнэлэх
·Компьютер криминалистик шинжилгээний тухай
·Кибер аюулыг мөрдөх, мөшгих, илрүүлэх
·Улс орнуудын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчин, зөрүүтэй ойлголт
·Phishing буюу дэгээдэх, автоматаар залилах үйлдлүүдээс хамгаалах
·Халдлагын дараах хор хөнөөлийг нь бууруулах асуудал
·Өгөгдөл дамжуулах орчинг хэрхэн хамгаалах
·Хортой кодоос хортой дэд бүтэц үүсч буй асуудал
·Соёлгүй реклам, зар сурталчилгааны сүүдэртэй хар талуудыг бууруулах
·Үндэсний болон байгууллагын түвшинд аюул илрүүлэх, үнэлэх
·Кибер аюулуудыг илрүүлж хариуцлага тооцоход олон улсын улсын хамгаалалтын багууд хэрхэн хамтран ажиллах тухай
·Халдлагуудад хариу үйлдэл үзүүлэх янз бүрийн аргууд
·Мэдээллээ яаж дундаа аюулгүй ашиглах
·Сүүлийн үед шинээр гарч буй төрөл бүрийн халдлагуудын тухай
·Байгууллагын дотоод ажилтнуудаас гарч буй аюулыг бууруулах удирдамж
·Сүлжээний хаалган дээрх зэрлэгүүд
·Токиогийн олипд зориулсан технологийн аюулгүй байдлын бэлтгэл
·Банкны үйлчлүүлэгчдийг эрсдлээс хамгаалах аргууд
·гэх мэт олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг явагдана.
Энэхүү форумын үеэр хакерийн тэмцээн болон мэдээллийн аюулгүй байдлын програм, техник хамгамж үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болно.
Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндтусгагдсаны дагуу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр \"Шинэ Улаангом” захын гадна талбайд6-р тойргийн Увс аймаг дахь Тахарын хэсэгтэй хамтран \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр Шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн болон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нариргэдэд шүүхийн тухай багц хуулиуд, шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар болон шүүхийн үйл ажиллагааны талаар хүссэн мэдээлэл, зөвлөгөөг нь өгч, иргэдийг гарын авлага тараах материалаар хангаж ажиллаа.
Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан дотоодын сургалтын хүрээнд Архив бичиг хэргийн эрхлэгч Н.Удвал 2016 оны 06 сарын 07-ны өдөр \"Баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчид боло шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.